Wednesday, December 7, 2011

2070 оноос ирсэн захидал




“…Эмэгтэйчүүд урт сайхан үсээрээ гангардаг байсан үе мартагджээ. Одоо бол бүгд үсээ хусуулдаг болсон …Насанд хүрсэн хүн өдөрт 8 аяга ус уух ёстой гэж зөвлөдөг байж билээ. Гэтэл одоо өдөрт нэг аяга усны зөвшөөрөлтэй… …Миний амьдарч байсан үеийнхэн ямар нэгэн юм хийж болох байсан сүүлчийн үе нь байсан юм, гэвч юу ч хийхгүй байх замыг нь сонгосон доо… Усны асуудал өнөөдөр дэлхий нийтийн асуудал болоод байгааг тэдэнд дуулга… ирээдүйдээ бүү там бэлд тэдэнд амьдрал бэлэглэ…”
Дээрх хэсэглэлүүд танд юуны талаар өгүүлж байгаан  мэдэгдсэн болов уу? Бидний өнөөдрийн баялаг амьдрал үнэхээр гайхалтай ажээ. Энэ гайхамшигт ёртөнцөд амьдарч байгаа бид хамгаас илүү хайрлан хамгаалмаар, хойч үедээ хайрлан өвлүүлмээр…  Тиймээ хэзээч ийм байдалд хүрэхгүй гэдэгт би итгэж байна. Учир нь ийм зүйлд хүрэхгүй нь тулд хайрлан хамгаалах ганц ч гэсэн зоригтой алхамыг бид хийж чадна. Өнөөдрийн зөв амьдрал маргаашийн гэрэлт ирээдүйн бэлэг байх болно. Усаа хайрлая, байгаль орчноо хайрлая!
Та Энэхүү захиаг өөрөө үзээд,  цааш нь өөрийн хүргэж чадах бүх хүнд хүргээрэй! Таны уншиж харсан энэ хэдэн хором ирээдүйн төлөө сайн сайхныг хийх мянган алхамын тань эхлэл юм шүү!!!

Monday, February 7, 2011

Амьдарлын амт

Амьдрал үргэлжилсээр байдаг, ….гэнэтийн явдалаар дүүрэн.
Цаг хугацаа бидний агуу амьдарлыг өөрчилсөөр байдаг… Цаг хугацаа л бусдын хэр үнэ цэнэтэй байсныг харуулна …Тэвшээртэй байж хичнээн их хийж тэмцэнэ тэр нь сайн сайхныг авч ирнээ. Хүмүүсээ хэзээ ч зориг мөхөстөлгүй, юунд ч бууж өгөлгүйгээр тэмцсээр бай
“Миний хүү хумсаа яагаад аваагүй байгаа билээ. Хүний газарт хүн биеэ л зөв авч явах хэрэгтэй дээ хүү минь…"

Баярлалаа

х
Эрхэм хүндэт найз таньд
       Сайна уу миний хамгийн сайн найз  амьдарлын  тэмцэл минь. Хэрэгтэй цагт хажууд байх  тийм л хүн жинхэнэ найз ажээ. Тиймээ,  чамтай  учирснаас хойш миний амьдралд том дэвшил гарч ирээдүйг харах гэгээн мэлмий минь нээгдэж. Энэ нь чиний надтай  маш сайхнаар учирч  зөв цагт юу хэрэгтэй түүнийг л өгсөнд оршиж байгаа юм  шүү. Хэрвээ тэр нэгэн цагт учраагүйсэн бол өнөөдөр миний амьдрал ямар байхыг төсөөлөхийн аргагүй юм. 
Тэр цагт би амьдрал гэж ямар сайхан амьдрана гэдэг ямар үнэ цэнэтэйг арайл мэдээгүй хайсаар явсан юм байна гэдгийг ойлгож эхэлж байх шиг. Одоо харин тэр эрэлээ олжээ. Хамгийн сайн тэмцэлийн  ачаар л олжээ. Хяргааргүй ихээр баярлах, хэзээд талархсаар байх тэр тэмцэлийн ач гавьяаг мэдэрюү. Хайрлах талархах, туслах дэмжих, урам өгөх баяр баяслыг олж харах, юмыг сайн сайхнаар төсөөлөх улмаар мэдрэх, тэр дундаас үнэ цэнэ ямар хэрэгтэй аз жаргал хаана байдгийг энэ л бүгдийг чи мэдрүүлжээ. Хорвоогийн хорин жил  гэдэг ямар урт бас ямар богино, тэр дундаас өөрийгөө олох ямар гоё гэдгийг, тэмцэж чадсан хүнд ялалт ирдгийг, тэмүүлж чадвал тэр нь биелдгийг, өнөөдөрийн зовлон  бол олон мянган жаргалт өдрийн нэг хувьд ч хүрэхгүй толбо  гэдгийг, түүнийг давж  чадвал үргэлж  гэгээ цацарч байдгийг, маргаашийн миний амьдрал өнөөдрийн миний бодол хүсэл гэдгийг…
Хүний амьдралд дурсагдахгүй байхын аргагүй тийм л хүн үргэлж байдгийг , тэр хүн л таныг жинхэнэ өөрчилсөн гэдгийг одоо л найз нь мэдэрлээ. Тиймээ одоо би тэмцэл болсон шүү. Маш их баярлалаа
                                          сарнай цэцгээс үргэлж анхилуун тансаг үнэр үнэртдэгийн адил жинхэнэ эмэгтэй хүнээс тийм нэгэн гэрэл байнга цацарч байдаг юм. Тийм эмэгтэйг эрчүүд  бид дагина гэдэг.

Monday, January 10, 2011

Амьдарлыг танихуй 3


Эцэг :- Ааваа би таньтай нэг цаг хамт баймаар байна, энэ …. Таны нэг цагийг авч болохуу?
Хүрэм :- Миний бөглөө тэр хувцаснаас ч илүү гоё юм чинь
Ид шид :- “.. Энэхүү ид шид ямар үнэтэй болохыг тэр сайн мэдэж байлаа..”
Уучлах гэдэг ухааных:- Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг ..
Алимны мод:- Бусдын мод нэг жилд  ургацаа өгдөг бол минийх ургаагүй байж хоёр ургац өглөө
Эхийн хайр:- Хүний амьдралд гоо үзэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зүрх сэтгэлд байдаг юм.
Сэтгэл нэг бол …:- Тэдний дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их , ариун гэгээн хайр сэтгэл байлаа.
Бялуу :- “Бурхан чамайг ивээг хүү минь, өнөөдөр тэдний төрсөн өдөр гэдгийг яаж мэдвээ”
Нэг аяга сүү:- Чинь сэтгэл хэзээд үл мардагдана
Уучлах гэдэг ямар сайхан гээч:- Хүү минь би чамаар бахархаж байна
Сайныг сийлж үлдээ:-  “мууг элсэн дээр , сайныг хадан дээр сийлж үлдээ” таны хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдарлаа зориулдаг
Цаг:- “Та мэдээгүй гэжүү? 3 хоногийн өмнө улс даяар цаг урагшилсан шүүдээ”
Том чулуунууд:- Хэрэв том чулуунуудыг эхэлж хийхгүй бол дараан хэзээ ч хийж чадахгүй\

Амьдарлыг танихуй 2


Барилгачин :– “Амьдрал бол өөрийн чинь бүтээл”
Амьдарлын үнэ цэнэ:-  “Чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр үнэ цэнэтэй болохыг санаж байдаг”.
Сарнайн цэцэрлэг:- “Хамгийн сайхан сарнайг олох гэж яваад хамгийн сүүлд энэ сарнайг л оллоо,  эргэж буцъя гэтэл нэгэнт оройтсон байлаа”
Хайрын түүх :- “Зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог”.
Ээжийн өвөр:-  Яг л ээжийнхээ өвөрт байгаа юм шиг.
Агаарын бөмбөг:- Модон дээр байгаа ч гэсэн нэг бөмбөгтэй боллоо.
Бэлэг:- Энэ “үнэтэй бэлэг” нь жирийн нэг цасаар хийсэн боловч…..
Цаг бол алт:- “Цаг хугацаа харван одоход үнэлж барашгүй их баялаг урсана”,
Өчигдөр өнгөрөн одож, маргааш оньсого таавар болон хүлээж, харин өнөөдөр бидэнд      оногдсон үнэт шагнал.
Хадаас:- “Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засаж сайн хүн болсонч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг”.
Тэвчээр:- “Мэхээ л хий” чиний хамгийн сайн чаддаг зүйл бусад бүгдийн гарцаагүй сайн суурь.
Цоорхой хувин:- Сайхан цэцгүүд байгаагүй бол гэрт аз жаргал авч ирэхгүй байсан
Харамч:- Өглөгч хүн ямар байдгийг харж ав
Сэтгэлийн нүд:- “Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ…..жувууд жиргэхэд олны алхаа удаарширч хаврын улирал налайна”…… цонхноос хориод алхмын цаана тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч үзэгдсэнгүй.
Эхийн сэтгэл:- Эмч хариуд нь “үгүй ээ охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм, “ТЭР НАДАД ХЭРЭГГҮЙ” гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлэв.
Гутрангуйн гамшиг:- Юм болгоныг муу талаас нь дэндүү боддог нь түүнд үхэл авчиржээ.
Тоглоом :- Дурласан хүн сохорсон юм шиг болж юу ч хийхээс буцахгүй солиотой болдог болжээ.

Амьдарлыг танихуй

Хайр дуусахад:- агуу хайрын хүч. Харин хайр дуусахад…..
Бяцхан хүүгийн мөрөөдөл:- хүн нэг зүйлийг ямар их хүснэ бас түүнийхээ төлөө ажиллаж хичээж чадвал боломжгүй зүйл гэж үгүй
Эх үр:- нэг өдөр тэд хорвоогоос хальж, харин бид юу ч хийгээгүй л байдаг
Бүү алд:- намайг та нар алдвал дахиад хэзээ ч олохгүй
Зорилго:- хүн зөвхөн зорилго руугаа чиглэсэн тохиолдолд түүндээ хүрч чаднаа
Нуур болох:- “ амьдарлын гашуун зовлон бол давс юм. Харин та гадагш урсгалтай нуур байхыг хичээгээрэй
Хайр:- аав нь дугуй унаж байхдаа ч хүртэл үргэлж  түүнтэй ярьж л….
Санаж яв:- хайрыг алдах амархан. Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв.
Модон морь:- амьдралд түшиг болох тэр морь чиний дотны сайн найз нөхөр чинь эсвэл нэг сайхан дуу, шүлэг, ном, бүр хүүхдийн инээмсэглэлч байж болно.
Жинхэнэ хайр:- хэн хажуу дахь хүнээ бодож түүнд өгнө, эргээд түүнээсээ авч хэн ч гомдолгүй үлдэнэ

Хүүгийнхээ багшид

Бүх хүмүүс шударга шулуун биш гэдгийг
Таних хэрэгтэйг мэдэж байна
Гэхдээ түүнд олиггүй нэгний эсрэг, баатар
Амиа хичээгч улс төрч байхад,
Өөрийгөө бусдын төлөө зориулдаг удирдагч бас байдаг гэдгийг  зааж өг
Түүнд дайсан байхад дотно сайн нөхөр байдаг гэдгийг ч зааж өг
Цаг зав авна гэдгийг мэдэж байна,
Гэхдээ хэрэв та хийж чадвал,
Хөлсөө гаргаж олсон нэг доллар нь
Олзны таван доллараас илүү үнэтэйг
Түүнд мэдрүүлж сурга.
Ялагдсандаа гутрахгүй байхыг заа,
Ялсандаа баярлаж чадахыг ч…
Түүнийг атаархлаас хол байлга,
Хэрэв хийж чадвал, түүнд
Чимээгүй бахархахын нууцыг зааж өг
Дарангуйлал нь харахад яладт мэт харагддаг гэдгийг
Ззавал эрт сургаарай.
Түүнд номын гайхамшгийг ч зааж өгч чаддаг бол.
Гэхдээ түүнд байнга бүү заа
Зарим үед чимээгүй ч бай
Хөх тэнгэр дэхь шувууд, наран даархи зөгийнүүд
Нов ногоон зүлгэн дээрхи цэцгүүд зэрэг хязгааргүй нууцуудыг
Бодох бололцоо олго
Түүнд алдаа гаргах нь хуурч мэхлэхээс
Илүү нэр хүндтэй байдгыг хэлж өг
Хүн болгон түүнийг буруутгалаач
Өөрийнхөө бодол санаанд итгэлтэй байхыг зааж сурга
Хүүд маань эелдэг хүмүүст эелдэг
Ширүүн хүмүүст ширүүн хандахыг сурга
Бшгд ар араасаа цувраад нэг зүгрүү явбал
Олныг дагахгүй байх хүчийг түүнд өг
Хүү маань бүх хүмүүсийг сонсож сураг
Гэхдээ бүх сонссон зүйлээсээ үнэнийг шигшээд, зөвхөн сайныг нь сонгон авахыг сурга.
Чадвал та түүнд, гунигтай байхдаа ч яаж инээмсэглэхийг зааж өг.
Нулимсанд ямарч ичих зүйл байхгүйг хэл.
Түүнд бүгд ер нь хувийн эрх ашгийнхаа төлөө явдаг гэж ярьдаг хүмүүст дургүйцэх,
Хэт их анхаарал халамжинд болгоомжтой байхыг сурга.
Хүч чадал оюун ухаанаа өндрөөр үнэлж зарж болно, харин зүрх сэтгэлээ хэзээ ч
Үнэлж болохгүй гэдгийг хэлж өг.
Олны шуугиантай газар чихээ таглахыг ч бас сурга.
Хэрэв өөрийнхөө зөвд итгэж байгаа бол цэх зогсож тэмцэхийг сурга.
Түүнтэй эелдэг харьц, гэхдээ бүү тэвэр
Учир нь болдыг гал л цэвэршүүлдэг
Тэвчиж чадахааргүй зоригтой байг
Зоригтой болох тэвчээртэй байг
Түүнд үргэлж өөртөө бүрэн итгэж байхыг зааж өг
Ингэснээр хүнд гүн итгэх болно
Энэ бол том эрэлт юм, бүгдийг хийхийг хичээ
Гэхдээ та хэр зэргийг хийж чадахаар байна тэр чадалаараа хий. 
Авраам Линкольн
                                                         /хүүгийнхээ багшид бичсэн захидлаас