

Чамд ойрын үед мөнгө хэрэгтэй байгаа бол хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хамаг хүч , хар хөлсөө шавхан ажиллаж, түүнийхээ үр дүнг амсаад үз хэмээн зөвлөж байна. Тэгвэл чиний хөдөлмөр , амттай , тааламжтай байхын үүднээс өнөөдрөөс эхлэн би чамайг өөрийнхөө хөдөлмөрөөр ганц доллар олсон ч, хичнээн доллар олсон ч хамаагүй түүнтэй адил хэмжээний нэмэлт урамшууллалыг ирэх он дуустал өгөхөд бэлэн байна. Ингэснээр чи сардаа 2 дахин их хөлс авч байгаа юм. Хэрэв үнэхээр ингэж чадваас чи өрөө дарах ба дахин өрөнд баригдах булай зуршлаасаа салах болно. Үүнээс сайн юм гэж хаана байх вэ?
Харин би одоо чиний өрийг дарах юм бол хойтон чи бүр илүү өрийн тулам үүрээд зогсож байх болно. Хэрэв чи миний саналыг хүлээж авах юм бол 4- 5 хоногт бэлэн 70-80$ доллар олж болон гэдэгт итгэж үз. Чи өөрийн эдлэн газраа надаа барицаалан 80$ зээлье гэжээ.
Хэрэв төлж чадахгүй бол эзэмших эрх нь минийх болох ухаантай юмаа даа. Битий золигтоод бай. Газартай мөртлөө амьдарч чадахгүй байгаа хүн газаргүй болчвол яаж амьдарна вэ. Чи бид 2 бие биедээ муугүй байдаг улс . Хэрэв ахынхаа саналыг хүлээн авбаас чамд хэдэн сая доллараас үнэтэй тус болно гэдгийг чи удахгүй мэднэ ээ." -гэж А. ЛИНКОЛЬН дүүдээ 1848.12.24 оны өдөр дүүдээ бичсэн захидалдаа бичиж байжээ.
МИНИЙ МОНГОЛЫН ОЮУН ТӨГС ЗАЛУУС ҮҮНЭЭС НЭГИЙГ ОЙЛГООСОЙ ХОЁРЫГ ТУНГААГААСАА ГЭСЭНДЭЭ БИЧЛЭГТЭЭ ОРУУЛЛАА.
No comments:
Post a Comment