Monday, October 25, 2010

Хүүдээ бичсэн захидал

Сайн байн уу? Хүү минь
Чи сурахаас явсан ч суулгасан цэцэг чинь үлдээд ургаж байна.
Энэ цэцгийг би харах бүрдээ, миний явахдаа ийм сайхан цэцэгс үлдээсэн юм гэж бодоход сэтгэлд бахтай байх юм.
Хүү минь! Чи насан туршдаа хаана ч, хэзээ ч хүмүүст дандаа энэ сайхан цэцэгс шигээ сайхан санаа, өөрийнхөө тухай сайхан дурсамж үлдээж чиний амьдрал хөнгөн сайхан байх болно. Тэгвэл чи хүн бүхэнд хүндлэгдэж , чиний сэтгэл өнөр баян явах болно.
Өгч байх нь авч байхаас ямагт сэтгэлд тааламжтай байдгийг мэдэж аваарай.
Сайн сайхныг хүсьё.
ААВ НЬ

No comments:

Post a Comment