Monday, December 27, 2010

ТА

Заримдаа  та тийм ийм  гэх тодорхой шалтгаан хэлж чадахгүй хэр нь гуниглаж, гомдож эсвэл бухимдан хор шар буцалж ундууцанх үе танд тохиолддог уу? Тийм үедээ та өөрийнхөө хувь заяа эсвэл хийсэн үйлдэл бүртээ харамсан, сэтгэл гундуу, уур хилэнгээ асаан суудаг уу?......
         Амьдралынхаа маш олон зүйлийг та өөрчлөхийг хүсч байгаа. Харин өнгөрсөн бүхэн эргэн ирэхгүй гэдэгтэй хүссэн хүсээгүй ч санал нийлэх хэрэгтэй байтал та хийсэн эсвэл хийгээгүй зүйлийнхээ талаар байна байна эргэн санаж, эрэгцүүлэн бодож өөрөө өөрийгөө шаналгасаар байдаг. Хэрвээ танд дээрх айдсын аль нэг нь байгаа бол нэн даруй өөрийн амьдралын хэв маяг, эргэн тойрондоо харилцах харилцаа, хандах хандлагаа өөрчил.        
  Болоод өнгөрсөн бүхэн ямар нэг зүйлд тусаа өгсөн байгаа гэдэгт итгэ                         

           Өнгөрснөө тунгаан, ирээдүйнхээ тухай бод. Хуудас цаас авч юу сэтгэлийг тань шаналгаж буйг бич. Дараа нь таныг амар тайван байлгахгүй байгаа тэрхүү шалтгааныг олж бичээрэй.        
          Иймд юу хүсч байна түүнийгээ л бод. Хүсэл мөрөөдөлдөө анхаарлаа төвлөрүүлж чадвал та түүнийгээ олж авах болно

No comments:

Post a Comment