Monday, December 27, 2010

Аз жаргал

Таны аз жаргал амьдралд хандах хандлага дээр үндэслэдэг гэдэгтэй та санал нийлэх үү. Хүн хэдий хэр аз жаргалаа мэдэрнэ төдий чинээ сэтгэл санаа нь өөдрөг болдог юм.
 Аз жаргал. Энэ бол сонголт. Хаана ч, хэдийд ч хийж болох таны л сонголт. Хэрэв та аз жаргалыг энэ өнцгөөс харж чадвал ямар ч бэрхшээл, сэтгэлийн тавгүйрлийг эерэг тал руу нь эргүүлж чадна. Яагаад гэвэл та аливаа бүхнээс ямар нэг эерэг талыг нь олж хардаг болно.

Хүнийг гадаад байдал бус харин дотоод бодол санаа нь аз жаргалтай болгодог. Энэрэнгүй байдал нь аз жаргалын үрийг тарьдаг гэж ч хэлдэг. Хэрэв та бодол санаагаа удирдаж чадвал өөрийн аз жаргалыг олж чадна
Итгэл бол жинхэнэ аз жаргалын эх суурь нь болдог. Итгэлгүйгээр урт удаан аз жаргалын тухай төсөөлөх ч хэрэггүй. Итгэл нь танд бусдад итгэх итгэлийг хайрлаж, таны оюун ухааныг эргэлзээ, түгшүүр, айдас, тайван бус байдлаас чөлөөлж өгөх болно

No comments:

Post a Comment